түүхт 60 жил
Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны үндэс суурь 1958 оны 6-р сарын 1 ний өдөр УБХТН-ийн / тухайн үед ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг / Төв Авто Мото Клуб байгуулагдсан билээ. ТАМК-ын анхны даргаар мотоспортын анхны мастер Ц.Адилбиш томилогдон ажиллаж, орон тооны багш дасгалжуулагч, шигшээ багийн тамирчидтай үйл ажиллагаа явуулж байсан цагаас хойш 60 дахь жилтэйгээ золгож байна. Түүхт ойг үе үеийн зүтгэлтэн, багш дасгалжуулагч, тамирчдын хамтаар амжилт бүтээлээр тэмдэглэн өнгөрүүлэх болно.
- Details
ОХУ-ын аварга шалгаруулах уралдаанд оролцлоо
ОХУ-ын аварга шалгаруулах уралдаанд оролцлоо
Мотокроссын тамирчид ОХУ-ын Ангарск хотноо Оросын аварга шалгаруулах мотоциклын бартаат замын хэсгийн уралдаанд оролцлоо. Тамирчид 65сс, 125сс, 250сс, ахмадын ангилалуудад оролцсоноос осворийн тамирчин Б.Хонгор 65сс ангилал 3-р байр, спортын мастер П.Торбот залуучуудын 125сс ангилалд тэргуун байр, насанд хурэгсэдийн 250сс ангилал ОУХМ Э.Халиунболд 3-р байр эзэллээ.
- Details
Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Жан Тодтын айлчлал
Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Жан Тодт айлчилж, олон улсын гишүүнчлэлээ сэргээх талаар санал солилцлоо.
Жан Тодтын шийдвэрээр МАМСХ-ны ажилтай танилцаж, дүгнэлт гаргахаар олон улсын холбооны шинжээч Хино Шинго хүрэлцэн ирж ажиллав.
Финляндын автомашины холбоо, порше автомашины клубын төлөөлөгчид МАМСХ-ны ажилтай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцов.
- Details
Rally Mongolia олон улсын холын зайн уралдаан
МАМСХ Япон улсын SSER байгууллага хамтран 23 дахь жилдээ хамтран Rally Mongolia автомашин мотоциклын олон улсын холын зайн уралдааныг зохион явууллаа. Уралдаанд Монгол, Япон, БНСУ-ын тамирчид оролцож, 3500 км замд орсолдож дунгээ гаргалаа.
Авто ангилал 1-р байр Саруулхангай Г.Хатанбаатар
2-р байр Г.Батзаяа. Э.Энх-Амгалан
3-р байр Д.Болдбаатар Б.Сух-Очир
Мото ангилал 1-р байр БНСУ-ын тамирчин
2-р байр Японы тамирчин
3-р байр Б.Баттор нар шалгарлаа
- Details