Шинэ Жилийн Мэнд Хүргье
Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны үе үеийн удирдлага, зүтгэлтэн, багш дасгалжуулагч, шүүгчдийн бүрэлдхүүнд морилон ирж буй 2015 онд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, та бидний сонгосон мотоциклын зам маань дардан байж, тамирчдын амжилт өндрөөс өндөрт гялалзах болтугай
- Details
2015 он айсуй
Улиран одож буй 2014 онд МАМСХ багагүй ажлыг амжуулж, амжилтаа дүгнэж, шилдэгүүдээ шалгаруулсан бол ирж буй 2015 он түүхэн үеийн тоолол болно. 1955 оны 5-р сарын 2 ны өдөр одоогийн махкомбинат орчимд анхны улсын аварга шалгаруулах уралдаан зохиогдсоноос хойш энэхүү өдрийг мотоспортын төрсөн гэж тэмдэглэн эхэлсэнээс хойш 60 настай золгох он. 1965 оны 1-р сард Олон улсын мотоциклын /FIM/ холбооны их хурлаар БХТН-ийн Төв Авто Мото Клубыг олон улсын холбооны гишүүнээр элсүүлэн авсан цагаас эхлэн Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо байгуулагдсаны 50 нас тохионо.
- Details
Шанх транс автомашины бартаат замын уралдаан зохиогдлоо
Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны салбар орон нутаг дахь зөвлөл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Шанх транс автомашины бартаат замын уралдаан зохиогдлоо. Уралдаанд Замын Үүд сумын болон Өмнөговь аймгийн нийт 14 тамирчин гараанаас гарч уралдлаа. Уралдаанд оролцсон тамирчид нийт 3 удаа гараанаас гарч уралдсанаас спортын дэд мастер Эрдэнэсан түрүүлж, удаах байруудад мөн дэд мастер Мөнхдэлгэр, Бадамгарав нар шалгарч, цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
- Details
Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны 2014 оны шилдэг тамирчин, дасгалжуулагч нар тодорлоо
65сс ангилал шилдэг тамирчин А.Анар
85сс ангилал шилдэг тамирчин П.Төрбат
125сс ангилал шилдэг тамирчин Х.Мөнхболор
250сс ангилал шилдэг тамирчин Х.Тэмүүжин
Сонирхогч ангилал шилдэг тамирчин Н.Ганболд
Ралли шилдэг тамирчин Б.Баттөр
Jeep автомашины шилдэг баг Ю.Эрдэнэтөмөр
Б.Амартайван
Шилдэг дасгалжуулагч Ж.Очирсүх
Шилдэгийн шилдэг тамирчин Э.Халиунболд
- Details