ОУХМ Э.Халиунболдод амжилт хүсье!
Мотоспортын тамирчин ОУХМ Э.Халиунболд АНУ-д бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Саяхан өнгөрөгч сард нэгэн томоохон уралдаанд оролцож 2-р байрт шалгарсан бол сарын сүүлийн амралтын өдрүүд буюу 3-р сарын 28-29 өдрүүдэд дахин нэг уралдаан болох Loretta Lynn оролцож түрүүлсэн байна. Өнгөрсөн жил энэхүү нэр хүндтэй томоохон уралдаанд оролцож 4-р байрт шалгарч байсан түүхтэй бөгөөд энэ жил амжилтаа ахиулсан байна. Э.Халиунболд нь удахгүй 4-р сарын 18-19 ний өдрүүдэд арлын орон Япон улсад зохиогдох бүх Японы аварга шалгаруулах уралдаанд оролцоод эх орондоо ирнэ.
- Details
МАМСХ-ны авто спортын цол зэргийн ангилал
МОНГОЛЫН АВТОМАШИН МОТОЦИКЛЫН СПОРТЫН ХОЛБОО
1. Авто спорт
Нэг: Олон улсын хэмжээний мастер цол олгох журам
1.1 МАМСХ-ны зохион явуулдаг 3-аас дээш орон оролцсон олон улсын уралдаануудад тогтмол оролцож: -2 удаа тэргүүн байр -2 удаа дэд байр -3 удаа 3-р байрт шалгарсан, гэхдээ уралдаанд оролцогсдын 50 хувиас доошгүй нь өндөр цолтой тамирчид оролцсон тохиолдолд дээрх заалт биелэсэн тохиолдолд олгоно.
Хоёр:Спортын мастер цол
2.1 Гурав хүртэл орон оролцсон олон улсын чанартай уралдаанд - 1-р байрт 1 удаа - 2-р байрт 1 удаа - 3-р байрт 1 удаа 2.2 Монголын Бүх Ард Түмний их наадам, Улсын аварга шалгаруулах уралдаан болон холбооны цомын уралдаанд 2 удаа түрүүлэх, эсвэл Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо, БХТН-ийн ТСТ-ийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан уралдааны төрлүүдэд жилдээ 5-аас доошгүй удаа оролцож -2 –р байр 2 удаа -3-р байрт 3 удаа Жич: Уралдаанд оролцогчдын 50-аас доошгүй хувь нь спортын цолтон байх, уралдаан бүрт 10-аас доошгүй тамирчин, 8-аас доошгүй баг орсон тохиолдолд дээрх заалт биелэгдсэн гэж үзнэ.
Гурав: Спортын дэд мастер цол
3.1 Гурав хүртэлх орон оролцсон олон улсын уралдаанд 2 удаа медальт байрт шалгарсан. 3.2 МБАТ-ний их наадам, Улсын аварга шалгаруулах уралдаан, 2 орны нөхөрсөг уулзалт уралдаан, холбооны цомын төлөө уралдаануудад оролцож -1удаа түрүүлж, шагнал байрт 2 удаа шалгарсан - 2 удаа 2-р байр, 1 удаа шагналт байр -1 удаа 2-р байр, 2удаа 3-р байр 1удаа шагналт байрт шалгарсан 3.3 МАМСХ –ны салбар зөвлөлийн зохион явуулсан \ аймгийн БХТН-ийн зөвлөлийн \ уралдааны дүн тэмдэглэлийг харгалзан үзэж : Аймгийн аварга шалгаруулах уралдаанд : - 2 удаа түрүүлж, -1 удаа 2-р байр, -1 удаа 3-р байрт шалгарсан тохиолдолд, гэхдээ уралдаанд оролцогчдын тоо 1Е-аас цөөнгүй, нийт оролцогчдын 50-аас доошгүй хувь нь улсын цолтой байх
- Details
Speed Cup 2015 уралдаан болж өнгөрлөө
Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны 2015 оны уралдааны тэмцээний төлөвлөгөөний дагуу суудлын автомашины бартаат замын цуврал уралдааны анхны гараа SPEED CUP 2015 баруун туруун дахь уралдааны замд явагдаж өндөрлөлөө.
Уралдааныг NAKATA MOTORS компани ерөнхий ивээн тэтгэгч, В инженеринг МОТУЛ компани, Авто хими зэрэг компаниуд ивээн тэтгэж зохион явуулнаас уралдааны тэргүүн байрт авто спортын мастер Л.Ариунболд түрүүлж, удаах байруудад спортын мастер Э.Ууган-Эрдэнэ, дэд мастер Э.Цэнгүүн нар шалгарлаа. Уралдааны зохион байгуулалтанд УБТЗ-ын Биеийн тамир спортын хороо оролцож шагналт байранд шалгарсан тамирчдад дурсгалын зүйл гардуулав. Уралдааны дараагийн гараа 4-р сард зохиогдоно.
- Details
2015 он Монголын мотоспортын түүхэнд тэмдэглэгдэх түүхт ойн жил билээ
1955 оны 5-р сарын 2 ны өдөр одоогийн махкомбинат орчим анхны мотоциклын улсын аварга шалгаруулах уралдаан зохиогдсон түүхтэй. Энэхүү уралдаанд радиоспортын гавъяат дасгалжуулагч Б.Дамбий түрүүлж байсан тэр цагаас хойш даруй 60 жил өнгөрсөн байна.
1965 оны 1-р сард Москва хотноо хуралдсан Олон улсын мотоциклын холбоо /FIM/- ны их хурлаар БХТН-ийн Төв Авто Мото Клубыг олон улсын холбооны гишүүнээр элсүүлсэн тэр өдрөөс хойш Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо байгуулагдаж, мөн 50 жил өнгөрсөн байна.
- Details