Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах уралдаан боллоо
Мотоциклын бартаат замын 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах уралдаан 7-р сарын 28-30 ны өдрүүдэд Малайзын Куала Терангану хотод явагдаж, Монгол улсаас ОУХМ Э.Халиунболд, Х.Тэмүүжин нар оролцлоо. Уралдаанд 15 орны 30 гаруй тамирчид МХ2 төрөлд өрсөлдсөнөөс, ОУХМ Э.Халиунболд 6-р байр, ОУХМ Х.Тэмүүжин 15-р байрт шалгарлаа.
- Details
ОХУ-ын Ангарск хотод уралдлаа
ОХУ-ын Ангарск хотноо Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн баярын нэрэмжит мотоциклын бартаат замын уралдаан 8-р сарын 15 ны өдөр зохиогдлоо. Уралдаанд Д.Очирсүх дасгалжуулагчтай, спортын мастер Х.Мөнхболор, дэд мастер Б.Батмөнх, залуу тамирчин Н.Тамир нар оролцлоо. 85сс ангилал Н.Тамир 2-р байр, 125сс ангилал Б.Батмөнх 3-р байр, Х.Мөнхболор 5-р байрт орлоо.
- Details
Сүхбаатар сумын нэрэмжит Forbes Mongolia мотокроссын УАШ уралдаан зохиогдлоо
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэрэмжит Forbes Mongolia мотокроссын улсын аварга шалгаруулах уралдааны 4 дэх цуврал зохиогдлоо. Уралдаан 5 ангилалд зохиогдсоноос
65сс ангилал: Б.Хонгор, А.Алтжин
85сс ангилал: Н.Итгэлхүслэн, П.Төрбат, А.Төгөлдөр
125сс ангилал: П.Мөрөн, Б.Батмөнх, Х.Мөнхболор
250сс ангилал: Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Д.Мөнх-Оргил
Сонирхогч: Н.Төрхуяг, Б.Энхжаргал, Т.Буян нар медальт байруудад шалгарлаа.
- Details
Зүүнбүрэн сумын нэрэмжит мотокроссын УАШ уралдаан боллоо
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нэрэмжит мотокроссын улсын аварга шалгаруулах уралдааны 3 дахь цуврал зохиогдлоо. Уралдаан 5 ангилалд зохиогдсоноос
65сс ангилал: Б.Хонгор, А.Алтжин
85сс ангилал: А.Төгөлдөр, Э.Улсболд, Н.Итгэлхүслэн
125сс ангилал: Х.Мөнхболор, П.Мөрөн, Б.Батмөнх
250сс ангилал: Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Э.Мөнх-Оргил
Сонирхогч ангилал: Н.Төрхуяг, Т.Буян, Б.Энхжаргал нар медальт байруудад шалгарлаа.
- Details