Холбооны удирдлагууд:

Холбооны ерөнхийлөгч - Г.Батхүү

Тэргүүн дэд ерөнхийлөгч - Д.Ганболд

bathuu

ganbold

Авто спортын ерөнхийлөгч - Л.Пүрэвбаатар Мотоспортын ерөнхийлөгч - П.Батсайхан
Л.Пүрэвбаатар П.Батсайхан

 


 

МАМСХ-ны бүтэц:

МАМСХ-ны Бага хурал

 

МАМСХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

1 хүн

 

МАМСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

13 хүн

 

МАМСХ-НЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

1 хүн

 

МАМСХ-НЫ ТӨРӨЛ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙЛӨГЧ

 Мөсөн зам хариуцсан

Ралли

хариуцсан                  

Ендуро

хариуцсан

Мотокросс

хариуцсан

Олон төрөлт

хариуцсан

Мотоаялал

хариуцсан

Автоспорт, аялал

хариуцсан

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

 

МАМСХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

1 хүн

 

ТӨРӨЛ ХАРИУЦСАН НАРИЙН БИЧИГ

Дотоод ажил

Ралли

Ендуро

Мотокросс

Олон төрөлт

Аялал

Автоспорт

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

1 хүн

 

МАМСХ-НЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Ахмадын зөвлөл

Сургалт дасгалжуулагч нарын зөвлөл

Тамирчдын зөвлөл

Шүүгчдийн зөвлөл

Техникийн комисс

Хянан          Ёс зүйн

Шалгах        зөвлөл

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСАД МОТОСПОРТ ХӨГЖСӨН ОН ТООЛОЛ-оос

1919 оны зун Богд хааны автомашины жолооч Бадам гэгч 2 цилиндртэй Никорсолин маркийн мотоциклоор Их хүрээ, Наймаа хотын хооронд явдаг байсан гэдэг

1933 оны 7-р сард Ардын хувьсгалын 12 жилийн ойгоор мотоциклын шулуун замын анхны уралдаан зохион явуулсан.

1945-1949 онд Москва хотноо радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан яруу найрагч Д.Сэнгээ  гуай анх ИЖ-49 маркийн мотоцикль авчирсан нь залуучуудын сонирхолыг их татсан.

1955 оны 5-р сарын 2ны өдөр одоогийн Махкомбинат орчим бартаат замын 50 км-ийн зайн анхны уралдаан зохиогдож, 11 тамирчин оролцсоноос Хөдөлмөр нийгэмлэгийн тамирчин Д.Базарсад түрүүлсэн.

1955 оны Ардын хувьсгалын баяр наадмаар зохион явуулсан уралдаанд 16 тамирчин оролцож, Хөдөлмөр нийгэмлэгийн тамирчин Б.Дамбий түрүүлж,анхны улсын аварга цол хүртсэн.

1955 оны 7-р сард Румын улсын Сталин хотод зохиогдсон мотоциклын бартаат замын олон улсын уралдаанд манай тамирчид анх удаа 350сс ангилалд оролцож, 39 тамирчнаас Ц.Адилбиш 12-р байр, Д.Базарсад 19-р байрт шалгарч эх орондоо олон улсын уралдааны дурсгалын цомтой ирсэн.

1957 онд Ардын цэрэгт туслах сайн нийгэмлэгийг байгуулахад мотоспортын секцийг түүний харьяанд шилжүүлсэн. 

1958 оны 6-р сарын 1ны өдөр Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийн дэргэд Төв Авто Мото Клубыг байгуулж Ц.Адилбишийг даргаар томилсон.                                                                              

1959 онд БНМАУ-ын мотоспортын анхны спортын мастер цолыг Ц.Адилбиш хүртсэн.

1961 онд мотоспортын улсын шүүгч цолыг Л.Тэрбиш хүртсэн.

1961 онд ЗХУ-ын Хабаровск хотод зохиогдсон мотоциклын бартаат замын олон улсын уралдаанаас  анхны хүрэл медалийг Ц.Миеэгомбо эх орондоо авчирсан.

1963 оны өвөл Төв Авто Мото Клубын удирдлага тамирчдын хамт ЗХУ-ын мотоспортын холбооны урилгаар Уфа, Салават хотуудад зочилж, мотоциклын мөсөн замын уралдаан зохион явуулах арга барилтай танилцсан.

1964 онд БНУАУ-д зохиогдсон ах дүү армиудын аварга шалгаруулах мотоциклын бартаат замын уралдаанд Б.Ичинхорлоо, Ц.Түвшин, Ж.Лувсандаш, Ц.Миеэгомбо, Ц.Болд, Х.Болд нар оролцож анхны мөнгөн медалийг багаараа хүртсэн.

1964,1965 онуудад манай тамирчид мотоциклын мөсөн замын төрлөөр европын аварга шалгаруулах уралдаанд оролцож эхэлсэн.

1965 онд Төв Авто Мото Клуб  олон улсын мотоциклын холбоо FIM-ийн гишүүнд элссэн.

1966 оноос эхлэн манай тамирчид мотоциклын мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцож, Ж.Сэржбүдээ хамгийн өндөр амжилт үзүүлж 7-р байрт шалгарч байжээ. 

1971 оноос мотоциклын олон төрөлтийн уралдааныг зохион явуулж эхэлсэн.

1971 оноос эхлэн 4 жил тутам Техникийн спортын спартакиад зохиогдож эхэлсэн. Мотоциклын мөсөн зам, мотоциклын бартаат зам, олон төрөлтийн уралдаанаар явагдсан.

1973,1978 онуудад социалист орнуудын батлан хамгаалах спортын байгууллагын шугамаар зохиогддог олон төрөлтийн олон улсын уралдаанаас Ю.Эрхэмбаяр хошой хүрэл медаль хүртсэн.

1979 онд БХТН-ийн 50 жилийн ойгоор мотоспортын гавьяат тамирчин цолыг С.Ойдов хүртсэн.

1979 онд Улаанбаатар хотноо мото цэрэгжүүлсэн олон төрөлтийн олон улсын уралдаан анх удаагаа зохиогдож, 5 орны багаас манай баг түрүүлсэн.

1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор мотоспортын тамирчин спортын мастер З.Батцэнгэл Алтан гадас одон хүртсэн. 

1987 оноос мотоциклын бартаат замын олон шаттай уралдаан зохиогдож эхэлсэн.

1991 онд Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо Олон улсын автомашины холбоо FIA-д гишүүнээр элссэн. 

1994 оноос эхлэн Монгол ралли автомашин мотоциклын холын зайн улсын аварга шалгаруулах  уралдаан зохиогдож эхэлсэн бөгөөд анхны уралдаан 3 ангилалаар явагдсан.                                                                                                 

1995 оноос Японы SSER байгууллагатай хамтран автомашин мотоциклын олон улсын холын зайн уралдаан зохиогдож эхэлсэн.

1995 онд Дэлхийн цомын цуврал уралдаан Мастер ралли Париж-Бээжин чиглэлд 12500 км замд зохиогдож, Л.Баасанжав дасгалжуулагчтай, ОУХМ Ю.Эрхэмбаяр, Б.Гантулга нар оролцсоноос  ОУХМ Б.Гантулга 7-р байрт шалгарсан.

1996 онд Дэлхийн цомын цуврал уралдаан Мастер ралли Париж-Улаанбаатар чиглэлд 12000 км замд зохиогдож, ОУХМ Ю.Эрхэмбаяр, Ш.Эрдэнэбилэг, Б.Гантулга нар оролцсоноос ОУХМ Б.Гантулга 4-р байрт шалгарсан.

1997 онд БХТН-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байсан спортын клубүүд БХТН-ийн Төв Зөвлөлийн даргын шийдвэрээр нэгдэж, Техникийн спортын төв нэртэй болсон.

1997 онд мотоциклын бартаат замын төрлөөр Узбекистаны Самарканд хотод Төв азийн аварга шалгаруулах уралдаанд  багийн ахлагч Л.Баасанжав, дасгалжуулагч Д.Очирсүх, тамирчид Бя.Батцэнгэл, Бар.Батцэнгэл нар оролцож багаараа 3-р байр орсон.

1997 онд БНХАУ-ын Хангжу хотод мотоциклын бартаат замын азийн аварга шалгаруулах уралдаанд анх удаагаа багийн ахлагч Л.Баасанжав, дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Д.Очирсүх, ОУХМ Бя.Батцэнгэл, Бар.Батцэнгэл, Б.Батбаяр нар оролцож, багаараа 5-р байрт орсон

1998 оны 1-р сард Тайландын Бангкок хотод зохиогдсон азийн холбооны их хурлаар Монгол улс азийн мотоциклын холбоонд гишүүнээр элссэн.

1998 онд Монгол улсад автомашин мотоциклын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн ОУХМ Ш.Эрдэнэбилэг Алтан гадас одонгоор шагнагдсан.

1999 онд БХТН-ийн 70 жилийн ойн нэрэмжит Өвөл-99  УАЗ маркийн автомашины  болон суудлын автомашины  бартаат замын уралдаан зохиогдсон.

1999 онд МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Энхтөр Олон улсын автомашин FIA,  Олон улсын мотоциклын холбоо FIM-д  айлчилсан.

1999 онд БХТН-ийн 70 жилийн ойн баяраар мотоспортын дасгалжуулагч Л.Баасанжав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1999 онд БХТН-ийн шийдвэрээр Зууны шилдэг тамирчнаар Ж.Сэржбүдээ, Зууны шилдэг дасгалжуулагчаар Л.Баасанжав нарыг баталгаажуулсан.

2000 онд мотоциклын мөсөн замын төрлөөр дэлхийн шилдэг оддын уралдаанд багийн ахлагч Л.Баасанжав, менежер С.Энхтөр,  ОУХМ  С.Мягмарсүрэн,Бар. Батцэнгэл, спортын мастер Б.Буянтогтох нар оролцсон.

2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны оны шилдэг холбоогоор МАМСХ шалгарсан.

2003 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг холбооны шагналыг МАМСХ хүртсэн.

2003,2004 онуудад мотоциклын бартаат замын олон улсын Улаанбаатарын цом уралдаан зохиогдсон.

2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны оны шилдэг холбоогоор МАМСХ шалгарсан.

2004 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг тамирчнаар ОУХМ Э.Халиунболд анх удаа шалгарсан.

2004 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг холбооны шагналыг МАМСХ хүртсэн.

2005 онд Япон улсын Суго хотноо мотоциклын бартаат замын төрлөөр олон улсын шүүгчийн болзлыг Э.Ууганбаяр, О.Тайшир нар хангасан.

2005 оноос Швейцарийн алдарт брэнд TISSOT цагны нэрэмжит мотоциклын бартаат замын олон улсын уралдаан зохиогдож байна.

2005 онд суудлын автомашины бартаат замын цуврал олон шаттай Алтан хүрд уралдааныг анх удаагаа зохион явуулсан.

2005 онд Монгол улсад мотоциклын спорт үүсч хөгжсөний 50 жил,Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны 40 жилийн ойн арга хэмжээ болсон.

2005 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг ерөнхий нарийн бичиг дарга шагналыг Д.Очирсүх хүртсэн.

2007 онд азийн багийн аварга шалгаруулах мотоциклын бартаат замын уралдаанд амжилттай оролцож багийн мөнгөн медалийг ОУХМ Э.Халиунболд, Б.Ган-Од нар хүртсэн.

2007 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг багийн шагналыг Ш.Эрдэнэбилэг, Э.Халиунболд, Б.Ган-Од нар хүртсэн.

2008 онд мотоспортын тамирчин ОУХМ Э.Халиунболд түүхэн амжилт гаргаж Ази тивийн аварга цолыг анх удаа хүртсэн.

2008 онд МҮОХ-ны Бөртэ Чоно оны шилдэг тамирчнаар ОУХМ Э.Халиунболд 2 дахь удаагаа шалгарсан.

2008 онд МАМСХ-ны урилгаар азийн мотоциклын холбооны ерөнхийлөгч Стефан Карапиет албан ёсны айлчлал хийсэн.

2009 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах мотоциклын бартаат замын уралдаан зохиогдож 12 орны баг тамирчид оролцсон.

2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар мотоспортын тамирчин ОУХМ Э.Халиунболд хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн.

2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын шийдвэрээр оны шилдэг холбоогоор МАМСХ шалгарсан.

2011 онд мотоциклын спортын нэгэн төрөл Ендурогийн  цуврал уралдаан зохиогдсон.

2011 онд ОУХМ Э.Халиунболд АНУ-ын Нью-Иорк хотноо зохиогдсон Цагдаагийн дэлхийн тоглолтын хошой аварга цол хүртсэн.


Төв Авто Мото Клубын даргаар Ц.Адилбиш 1958-1962,  Ж.Чимэд1962-1965, Ц.Болд1965-1974,  Г.Онцор1976-1979,  С.Зоригбат 1979-1988,  Гүржав, Цогоо, Л.Баасанжав, М.Жанцанхорлоо 1997-2005,  Д.Ганбат 2005 нар ажиллаж, дасгалжуулагчаар Ж.Лувсандаш, Ц.Болд, С.Лхам, Т.Мандолин, Б.Гриш, Х.Пүрэв, Б.Санжрагчаа, Л.Баасанжав, Ю.Эрхэмбаяр, Д.Баярсайхан, Ш.Эрдэнэбилэг, Д.Очирсүх нар ажиллаж байна.