logo mamsfМонголын мотоспортын тамирчид Буриадын мотоспортын холбооны урилгаар Аугаа түүхт ялалтын 70 жилийн ойн нэрэмжит Буриадын аварга шалгаруулах мотокроссын уралдаан 4-р сарын 24-25 ны өдрүүдэд Ардын хувьсгалын түүхт хот Хиагт орчим зохиогдлоо. Уралдаанд Дорнод сибирь орчмын хотуудаас олон тооны тамирчид оролцож өрсөлдсөнөөс хамгийн бага ангилал 65сс 1-р сургуулийн сурагч Л.Оргил хүрэл медаль, 85сс ангилал 24-р сургуулийн сурагч дэд мастер П.Төрбат алт, Дархан хотоос оролцсон 1-р зэргийн тамирчин Э.Улсболд хүрэл, 250сс ангилал ОУХМ Х.Тэмүүжин алт, 1-р сургуулийн сурагч, спортын мастер Х.Мөнхболор хүрэл, 450 сс ангилал ОУХМ Э.Халиунболд алтан медаль хүртсэн амжилттай ирлээ.