logo mamsfМонголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны 2015 оны уралдааны тэмцээний төлөвлөгөөний дагуу суудлын автомашины бартаат замын цуврал уралдааны анхны гараа SPEED CUP 2015 баруун туруун дахь уралдааны замд явагдаж өндөрлөлөө.
Уралдааныг NAKATA MOTORS компани ерөнхий ивээн тэтгэгч, В инженеринг МОТУЛ компани, Авто хими зэрэг компаниуд ивээн тэтгэж зохион явуулнаас уралдааны тэргүүн байрт авто спортын мастер Л.Ариунболд түрүүлж, удаах байруудад спортын мастер Э.Ууган-Эрдэнэ, дэд мастер Э.Цэнгүүн нар шалгарлаа. Уралдааны зохион байгуулалтанд УБТЗ-ын Биеийн тамир спортын хороо оролцож шагналт байранд шалгарсан тамирчдад дурсгалын зүйл гардуулав. Уралдааны дараагийн гараа 4-р сард зохиогдоно.