Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо 2018 он гараад төлөвлөгөөнд тусгасан хэд хэдэн арга хэмжээнд оролцов. 2-р сарын эхээр Азийн мотоциклын холбооны их хуралд оролцлоо. Хөх сувд 2018 олон улсын мөсний баяр оролцож, мотоциклын мөсөн замын төрлийг Хөвсгөл аймгийн Хатгал,Ханх зэрэг тосгон сумдад сурталчилж, 1959-2017 оны хооронд спортын цол хүртсэн тамирчдын бүртгэлийг статистикт бүртгэлд хамруулсан бол, Энэ өдөр Мөнгөн өвөл 2018 мотоциклын бартаат замын уралдааныг Хандгайт дахь УБТЗ-ын спортын талбайд зохион байгуулав.Уралдаан 2 ангилалд зохиогдож, өндөр зэрэгтэй тамирчдын ангилалд 2017 оны улсын аварга, спортын мастера. Н.Итгэлхүслэн түрүүлж, удаах байруудад спортын мастер П.Төрбат, дэд мастер Ц.Түмэннаст нар шалгарлаа. Сонирхогчдын ангилалын уралдааны тэргүүн байрыг залуу тамирчин Э.Төгөлдөр эзэлж, удаах байруудад Л.Батжаргал, М.Батчулуун нар шалгарлаа. Уралдааныг МАМСХ, Speed клуб, Альфа мотоспортын клүбүүд хамтран зохион байгуулав.