logo mamsfМотоциклын бартаат замын 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах уралдаан 7-р сарын 28-30 ны өдрүүдэд Малайзын Куала Терангану хотод явагдаж, Монгол улсаас ОУХМ Э.Халиунболд, Х.Тэмүүжин нар оролцлоо. Уралдаанд 15 орны 30 гаруй тамирчид МХ2 төрөлд өрсөлдсөнөөс, ОУХМ Э.Халиунболд 6-р байр, ОУХМ Х.Тэмүүжин 15-р байрт шалгарлаа.